Он гарсаар 14 хүнд хорих ял ногдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх одоогийн байдлаар улсын тэмдэгтийн хураамжинд 12 сая гаруй төгрөгийг төсвийн орлогын дансанд төвлөрүүлээд байгаа аж.
Тус Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 124 хүнд холбогдох 95 хэрэг хүлээн авснаас 16 хүнд холбогдох 11 хэргийг мөрдөн байцаалт, прокурорт буцаан ажилласан байна. Мөн 75 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 86 хүнийг гэм буруутайд тооцож, 27 хүнд хорих ял оногдуулжээ. Эдгээрээс 14 хүнд хорих ял биечлэн эдлүүлж, 38 хүнийг 73 сая гаруй төгрөгийн торгох ялаар, 12 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 9 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч ажилласан байна. Нийт ял шийтгүүлсэн 86 хүний 8 хүн буюу 9.3 хувь нь эмэгтэй, 22 хүн буюу 25.5 хувийг өсвөр насны хүүхэд тус тус эзэлж байгаа аж.
Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 51 сая төгрөг байгаа ажээ. Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 8 хэрэг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс хоёр хэргээр буюу 25 хувиар өссөн байна. Үүний хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг гурван хэргээр буюу 60 хувиар буурчээ. Харин Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь эрүүгийн 31 хэрэг хүлээн авч, 25 хэрэг, Иргэний 23 хэрэг хүлээн авч, 18 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ. Мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэгдүгээр улиралд нийт 246 нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авснаас 21 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзан, харьяаллын дагуу шилжүүлж, 150 хэргийг хянан, 112 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Ч.Отгонцэцэг