Балгас болсон барилгуудыг буулгахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-30 07:59:07
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Үйлдвэрлэлийн бүс буюу Говил багт хуучны балгас болсон барилгуудыг буулгаж, эвдэрч муудсан зам, гүүр, гарцыг засч сайжруулах үүргийг аймгийн Засаг дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад өглөө.
Тус багт Эрдэнэт хотын анхны барилгууд байдаг бөгөөд үүний заримынх нь суурь үлдсэн байдаг юм. Тухайлбал, 1970 –аад оны үед баригдсан модны үйлдвэрийн барилгын суурь балгас одоо хүртэл байна.

1990 оны эхээр хотын суурьшлын бүсийг баруун баруун тал руугаа өргөтгөж Говил багийг үйлдвэрлэлийн бүс болгосон юм. Одоо тус багт 100 гаруй том, жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
    
相关新闻