Тусгаар тогтнол наадамд П.Нямлхагва тэргүүн байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-11-30 17:14:54

Улс тунхагласний ойд зориулан МАН-аас зохион байгуулсан “Тусгаар тогтнол” яруу найргийн наадмын эзэд тодорчээ.

Тус наадамд нийт 100 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 21 найрагч тунаж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч П.Нямлхагва тэргүүн байр, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Л.Торой дэд байр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.

Мөн Ардын уран зохиолч, СГЗ, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч П.Бадарч, Төрийн шагналт, СГЗ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Төрбат, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо нар “Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд хүрэлцэн ирж мялаалгын шүлэг хэлсэн аж. 

Н.Туяа

相关新闻