Төлбөр хураах зориулалтаар "Гэрэгэ" машиныг хэрэглээнд нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-04 12:34:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Метатек компани болон Улаанбаатар Хотын Банк хамтран "Гэрэгэ"  төлбөрийн машиныг хэрэглээнд нэвтрүүллээ.

Уг машинаар тээврийн хэрэгслийн торгууль болон татварыг төлөх боломж бүрджээ. Тус цахим машинд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан торгуулийн мэдээллээ үзэх боломжтойгоос гадна аль ч банкны бүх төрлийн картаар торгуулиа төлж болох юм байна.

Метатек компанийн захирал Ц.Эрдэнэбат "Өмнө нь  лавлагаа гаргах ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин одоо төлбөр хураах зориулалтаар "Гэрэгэ"  төлбөрийн машиныг  нэвтрүүллээ. Эл машинаар автомашины татвар, торгууль, хот хоорондын автобусны билет гэсэн үйлчилгээг үзүүлнэ. Цаашлаад 500, 1000 төгрөг тушаадаг төрийн бусад үйлчилгээг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл  гар утасны нэгж авах, орон сууцын төлбөр төлөх зэрэг төлбөр төлж болох бүхий л үйлчилгээг нэвтрүүлнэ" хэмээв.

"Гэрэгэ" төлбөрийн машиныг Нийслэлийн төр захиргааны IV байр,  "Да хүрээ" авто худалдаа үйлчилгээний төв,. Аса цирк дэх авто тээврийн үндэсний төвд, Баянзүрх дүүргийн 8-р хороо, хилчний 1-р гудамж, "Таван ган трейд" ХХК-ийн байр, Баянгол дүүргийн 20-р хороо "Хөсөг трейд" ХХК-ийн байранд тус тус байршуулжээ.
 
Б.Заяа

相关新闻