Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны дунд сарын шинийн 15 буюу энэ сарын 29-нд тохиох Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран “Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр” болгон тэмдэглэнэ.
Эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал хийлээ.
Бурхан Буддагийн эхийн хэвлийгээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас тунхагласны дагуу жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 15-ны тэргэл сартай өдөр нь бүх бурханы шашинтнуудын хувьд хамгийн чухал хүндэтгэлтэй өдөр болоод зогсохгүй, НҮБ-ын төв байгууллага болон Улс орнууд дахь төлөөлөгчийн газрууд Олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тухай тогтоол гаргасан юм. Түүнчлэн жил бүр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дүйчэн өдөрт зориулсан илгээлтийг бурханы шашинтнуудад зориулдаг нь энэхүү баярын үнэ цэнэ, утга учрыг тодоор харуулж байна.
Их Дүйчэн өдрийг тэмдэглэх нь зөвхөн шашин номын зан үйл, хүрээ хийдийнхний ажил биш, нийт иргэд, үндэстний сэтгэл санааны ариусал, гэгээрэл, эв нэгдлийн өдөр байж, шашин соёлын баяр болж өргөжин тэлж байгаа нь ёс суртахуунтай амьдрах өнөө цагийн нийтлэг ёсонд чухал ач холбогдолтой гэдгийг Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэллээ.
Энэ жилийн Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас нь харах бус нийгэмдээ зөв хүн байхын төлөө эв санаагаар нэгдэж, хүнлэг энэрэнгүй байж, бясалгал үйлдэхийг зохион байгуулагчид уриалсан юм.
Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр нь үндсэн гурван хэсэгтэй. Энэ сарын 27-нд Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу үргэлжлэх “Ёс суртахуунаа эрхэмлэе” 3080 хүний хүндэтгэлийн парад, энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд “Ёс суртахуунаа эрхэмлэе” арга хэмжээ, Бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц болох бол Гандантэгчэнлин хийдэд өглөөний 05:00-21:00 цаг хүртэл Бурхан багшийн ринсэл залах болон шашин, соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
Бурханы ариун нандин ринсрэлд мөргөн залбирахын утга учир нь хүн сэтгэл санаагаа ариусгах, оюун ухаанаа хөгжүүлж, оюун ухааны гайхалтай түвшинд хүрэх зоригдол болоод зогсохгүй муу заяаны зовлонгоос гэтлэн аливаа гай тотгор, өвчин зовлонгоос ангижирч, ажил vйлс нь дэвжин дээшлэх гайхалтай учрал тохиол аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал