Завханы Цагаанчулуут сум шинэ цэцэрлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Цагаанчулуут сумд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээгдлээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр орон нутгаар томилолтоор ажиллах үедээ Завхан аймгийн Цагаанчулуут сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад санхүүжилт нь зогсоод байсан цэцэрлэгийн барилгын санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэж энэ онд ашиглалтанд оруулах үүрэг өгсөн юм. Ийнхүү барилгын ажил эрчимтэй явагдаж улсын төсвийн 153 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээгээд буй юм. \
Тус сумын хуучин цэцэрлэгийн байшин нь 1956 онд ашиглалтанд орсон байсан бөгөөд хагас зуун жил ашиглаж үйл ажиллагаа явуулсан байна. Тус сум нь 1500 хүн амтай, цэцэрлэгийн насны 210 орчим хүүхдүүдтэй юм. Ийнхүү тус сумын хүүхэд багачууд халуун хүйтэн устай тохилог цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой боллоо.
Б.Мягмарсүрэн