С.Батболд:Инновацийн төвтэй болсноор залуу энтрепренерүүдийг дэмжиж бодит үр дүнд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн алба Залуучуудын соёлын төвийн нэг хэсгийг засварлан тохижуулж гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Инновацийн төв болгосноо өнөөдөр нээлээ.
НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Энэ төв нь гарааны бизнесээ эхлүүлж буй залуус болон шинэ санаа, инновацийн үйл ажиллагаа явуулах хүн бүрийг дэмжиж туслах өөрийн гэсэн тав тухтай орчинг бүрдүүлж өгч байна. Өнөөгийн дэлхий нийтийн хандлага болсон Тогтвортой хөгжлийн гол хүчин зүйл нь мэдлэгт тулгуурласан, бизнесийн шинэ санаа юм. Үүн рүү улс орон бүр тэмүүлж буй цагт Монголд инновацийн төв байгуулж байгаа нь залуу энтрепренерүүдийг дэмжихэд бодит үр дүн гарна гэдэгт итгэж байна" гэлээ.
Инновацийн төвд үйлчлүүлэгч нь бизнесийн шинэ санаатай танилцаж түүнийгээ бусадтай солилцон хуваалцаж, хамтран ажиллахаас гадна менторуудтай яриа өрнүүлэх, сонирхолтой илтгэл сонсох, амжилттай ажиллаж буй бизнес эрхлэгчдээс тусламж зөвлөгөө авах зэрэг олон боломжийг нэг дор эдлэх юм. Мөн нийслэл хотын иргэд хүссэн үедээ энд хүрэлцэн ирж инновацийн шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, гарааны бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалттай танилцаж, инновацийн соёлыг түгээх арга хэмжээнд оролцох боломжтой.
Инновацийн төвийн нээлтэнд үндэсний “Lhamour” брэндийг үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Д.Хулан, санхүүгийн “Ард” нэгдлийн гүйцэтгэх захирал, СЕО клубын тэргүүлэгч Ч.Ганхуяг нарын хүмүүс оролцож үг хэлэн залуучуудад амжилт хүсч, хотын удирдлагад талархаж байгаагаа илэрхийллээ. Төвийн үйл ажиллагааны зохион байгуулагчаар “Unread”-ын залуус төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллаж байна.

Б.Болд