Өгийнуурын голомтын бүсд шүлхий өвчний шинж тэмдэг дахин илрээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын Тоглох багийн “Шар булгийн өлөн” гэдэг газар зусаж буй малчин С.Агарын бог малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 05 сарын 28-ны өдөр хүргүүлж, 05 сарын 29-ний шинжилгээний хариугаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсон. Өнөөдрийн /06.14/ байдлаар голомтын болон сэжигтэй бүсийн 279 өрхийн 164649 малд үзлэг хийхэд өвчний шинж тэмдэг дахин илрээгүй байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 3 ажлын хэсэг гарч 3 багийн 279 өрхийн 164649 толгой малыг вакцинжуулж, вакцинжуулалтын ажил 86.8 хувьтай байна. Тус багийн голомтын бүсийн ойролцоох 28 өрхийн малын хашаа, хороо, бууц, нийт 24000 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна.
Батцэнгэл сумын тухайд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өгийнуур сумтай хил залгаа 12 малчин өрхийн 5100 толгой өвчинд мэдрэмтгий малд үзлэг тандалт хийж, 33 өрхөд уг өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажилласан.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 6 ажлын хэсэг гарч өнөөдрийн байдлаар 88 өрхийн 55000 толгой бог малыг бүрэн вакцинжуулжээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Өгийнуур сумтай хил залгаа бүсэд хяналтын 3 цэгийг байгуулан хяналтын цэгт 30 хүн, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од