Цэнхэр суманд сүрьеэ өвчний тандалт хийхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ дахь сүрьегийн эсрэг лоби бүлгийг ахлан ажиллаж байгаа юм.Сүрьеэ өвчний урхаг, нууц тохиолдол сүүлийн жилүүдэд ихсэх болсон байна. Тиймээс улсын хэмжээнд зорилтод бүлэгт сонгогдсон таван сум, багийн бүх иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийх юм байна.
Үүнд Ховд аймгийн нэг сум, зүүн аймгаас нэг сум, нийслэлээс хоёр хороо, Архангай аймгийн Цэнхэр сум тус тус багтсан байна. Сумын эмчийн хэлж байгаагаар сүрьеэ өвчний тохиолдол 2016 онд нэг гараад эмчлэгдсэн байна. Гэхдээ өвчин далд хэлбэрээр тархсан байхыг үгүйсгэхгүй гэв. Энэ шинжилгээнд дан ганц сүрьеэ гэлтгүй ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин, бусад вирусын гаралтай өвчнүүдийг илрүүлэх юм байна.

Б.Гэрэлт-Од