Жижиглэн худалдаа эрхлэгчид зөвлөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 10:56:40

Аж үйлдвэрийн яам болон “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд энэ сарын 7-ны өдөр зохион байгуулна.

Тус зөвлөгөөний зорилго нь худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байгаа юм.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч ложистикийн компаниуд зэрэг төр, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөгч  оролцоно. 

Ч.Ариунболд

相关新闻