"Invest Mongolia" хурлаар өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах санал тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бонн /МОНЦАМЭ/.Үндэсний хөгжлийн газраас хөрөнгө оруулалт татах зорилгоор "Invest Mongolia" хөрөнгө оруулалтын хурлуудыг гадны улс орнуудад зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо болсон уг хурал энэ сарын 13-ны өдөр Германы санхүүгийн төв Франкфурт хотноо боллоо.
Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хөтөлбөрийг баталсан. Энэхүү бодлогын хүрээнд ирэх гурван жилд хэрэгжих 115 төсөлд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.
Тухайлбал уул уурхайн салбарт 9 төсөлд 3.5 тэрбум ам.доллар, эрчим хүчний салбарын 15 төсөлд 3.2 тэрбум ам.доллар, хүнс, хөдөө аж ахуйн салбарын 6 төсөлд 432 сая ам.доллар шаардлагатай байгааг Үндэсний хөгжлийн газраас мэдэгдсэн.
Франкфурт хотноо болсон "Invest Mongolia" хуралд Үндэсний хөгжлийн газар болон Хөгжлийн банкны төлөөлөл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат нар оролцсон юм.
Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Дойче банк” дээрх хурлыг дэмжин оролцлоо.
Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан хурлыг нээж хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад оруулах Герман улсын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон. Үүнийг өөрчлөхийн тулд бид өндөр үр ашиг бүхий төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах саналыг тавилаа. Монгол Улсад бий болж буй хөрөнгө оруулалтын шинэ боломж,шинэ бизнест хамтран ажиллахыг урьж байна” хэмээн онцлов.
Тус хурлаар Үндэсний Хөгжлийн газар болон Хөгжлийн банкны төлөөлөл Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн юм.
Эдийн засаг хоёр жил дараалан өссөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсвийн алдагдал буурч байгаа зэрэг эерэг мэдээлэл өгч хөрөнгө оруулагчдад олгож буй хууль эрх зүйн талаар танилцуулсан юм. Харин хуралд оролцогчдын хамгийн их сонирхож байсан асуудлууд бол өнөөгийн Монгол Улсын зээлжих зэрэглэл хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулахад эрсдэлтэй байгаа учир зээлжих зэрэглэлээ ахиулахад, BB үнэлгээнд хүргэхэд ямар бодлого баримталж байгаа, төрийн өмчит компаниудад 50-100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг дамжлагагүйгээр компанитай нь шууд харилцаж болох эсэх, Тавантолгойн ордын хөгжүүлэлтийн талаар гэх мэт цөөнгүй зүйлийг тодруулж байсан юм.
Хонконг, Лондон, Франкфуртад болсон "Invest Mongolia" хурлыг цаашид Сингапур зэрэг улсад үргэлжлэн зохион байгуулах юм байна.
Монгол Улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, олон талын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, хариуцан ажилладаг Үндэсний хөгжлийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах, тэднийг Монголд хөрөнгө оруулалт хийн, бизнесээ эрхлэхэд бүхий л дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй ажилладаг.

Б.Заяа