Цөм сүрэг бүрдүүлэхээр сарлагт үзлэг, ангилалт хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-69 тоот тушаал, Улсын Мал эмнэлэг үржлийн газрын даргын А/18 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/269 тоот захирамжийн дагуу Архангай аймгийн Хангай, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумдын нийт 9300 толгой сарлагийг үзлэг, ангилалтад хамруулж, анги, чанарыг тогтоож, цөм сүрэг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Энэ ажил 10-ны өдрөөс Хангай, Тариат сумаас эхэлсэн байна.

“Малын генетик нөөцийн тухай” хуулийн 4.1.7, 8.3.4, 8.5, 11.6.2, 15.2.1 дэх заалт, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.2.1, 3.2.4.2 дахь заалтын хүрээнд цөм сүрэг бүрдүүлэн, эх сүргээс шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан үржилд худалдах, мал сүргийн чанар, ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилгоор сарлаг үхэрт үзлэг ангилалт хийж, цөм сүрэг бүрдүүлэн шилмэл болон үржлийн 1, 2-р ангийн үзүүлэлт хангасан сарлагтай цөм сүрэг бүхий дээрх сумдын малчин өрхүүдийг бүртгэж үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх бүхий гэрчилгээ олгох юм.
Уг ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлэг үржлийн тасаг, Өндөр-Уулын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэн болон Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй хамтран зохион байгуулж байна.

Б.Гэрэлт-Од