"Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу "Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг аймгийн ИТХТ-ийн энэ оны 5-р сарын 16-ны өдөр батлуулан, хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийг зорилго нь Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, багийн чадавхийг бэхжүүлэх, баг, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.
Хөтөлбөрт багийн төвийг шинээр барих болон засварлах, багийн Засаг дарга нарыг унаажуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, баг бүрт жишиг гудам, хороо байгуулах, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг багт ажиллуулах, хууль сурталчлах гарын авлага бэлтгэж өгөх, багийн Засаг дарга нарын сургалт зөвлөгөөн хийх, туршлага судлуулах зэрэг ажлуудыг ээлж дараалалтай хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухайлбал, ажил үйлсээрээ тэргүүлсэн багийн Засаг дарга нарыг шалгаруулж урамшуулах зорилгоор багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж, эхний байрт шалгарсан 5 багийн Засаг дарга нарыг унаажуулж, 5 багийг техник хэрэгслээр хангах юм.
Архангай аймаг 19 сумын 101 багтай.

Б.Гэрэлт-Од