Гэрлэгсдийг бүртгэх ёслол хүндэтгэлийн танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-05 22:16:09
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хамт олны санаачилгаар Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын хамтран “Гэрлэгсдийг бүртгэх ёслол хүндэтгэлийн танхим”-ыг байгууллаа.

Танхимын нээлтийн ёслолд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, НҮХМОНХАлбаны дарга С.Цогбаяр, Улсын бүртгэлийн газрын дарга Н.Энхбат, ГБХЗХГазар болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын удирдлагууд оролцов.

Тус тэнхим үүдээ нээснээр гэр бүл бологсдыг бүртгэх уламжлалыг сэргээж, гал голомтоо бадраах, амьдралынх нь мартагдашгүй сайхан дурсамжийг мөнхлөх цаашлаад эх орон, ард түмэндээ хүндлэгдсэн аз жаргалтай гэр бүлийн үндэс суурь болно гэдгийг албаныхан онцолж байв.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 472 иргэн гэр бүлээ батлуулсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар Зуунмод суманд 59 хос гэрлэлтээ батлуулжээ. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻