Шатахууны үнэ өмнөх сараас 70 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-23 11:36:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт шатахууны үнэ өмнөх сараас ойролцоогоор 70 орчим төгрөгөөр нэмэгджээ.

Өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар Өлгий хотод А-80 бензин 1640, А-92 бензин 1750 төгрөгөөр борлогдож байсан юм. Харин одоо А-80 бензин 1700, А-92 бензин 1820 төгрөгт хүрээд байна.

ОХУ-ын компаниуд экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөсөн нь үнэ нэмэхэд нөлөөлсөн хэмээн шатахуун импортлогчид тайлбарлалаа. Мөн шатахууны үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг бизнес эрхлэгчид хэлэв.

Тус аймагт он гарснаас хойш шатахууны үнэ 137-167 төгрөг, дизель түлш 100 гаруй төгрөгөөр тус тус өсөөд байна.


Ө.Нурболат

相关新闻