Японы кино өдрүүд “Рамен самурай” киногоор эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЕс дэх удаагаа зохион байгуулж буй “Японы кино өдрүүд” энэ сарын 08-11-нд Тэнгис кино театрт болно.
Энэхүү арга хэмжээг Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, "Япон сан" хамтран зохион байгуулж байна.
Кино өдрүүдийн хүрээнд “Япон хоолны соёлын нууц” сэдвийн дор дөрвөн бүтээлийг үнэ төлбөргүй толилуулахаар болжээ. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй япон хоолны ресторанууд дэмжин ажиллаж байгаа бөгөөд нээлтийн ёслолд тогооч Г.Тэнгис, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр нар оролцох юм.
Кино өдрүүдийн нээлтийн ёслол өнөөдөр 18:30 цагт Тэнгис кинотеатрын 3-р танхимд болно. Япон киногоор дамжуулан Японы хоолны соёлтой танилцахыг зохион байгуулагчид уриалж байна.
Ингээд киноны хөтөлбөрийг танилцуулж байна.
12 сарын 8 (Мя): Рамен самурай (2011он, 115 мин) 18:50~
12 сарын 9 (Лха): 49 дэх хоногийн жор (2013 он, 129 мин) 18:30~
12 сарын 10 (Пү): Раменгийн бурхан (2013 он, 90 мин) 18:30~
12 сарын 11 (Ба): Самурайн хоолны цэс (2013 он, 121 мин) 18:30~
Ж.Болор