Аймгийн цол олгох барилдаанд Б.Баатархүү түрүүлж арслан цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн цол олгох хүчит 256 бөх барилдаан долдугаар сарын 27-нд Сайншанд сумын БТСГ-ын зааланд боллоо.
Тус барилдаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцага А.Цацабшир, Мандах сумын уугуул Монгол Улсын начин А.Хатансайхан тэргүүтэй 256 бөх уран мэхийг уралдуулан барилдахад Мандах сумын уугуул, аймгийн нэмэх начин Б.Баатархүү түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Айраг сумын уугуул аймгийн арслан М.Бямбадорж долоо даван үзүүрлэж чимэг нэмлээ.
Харин шөвгийн дөрөвт Мандах сумын уугуул аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Сайншанд сумын харьяат аймгийн заан н.Жинхаан нар шалгарав.
Мөн тус аймгийн Сайхандулаан сумын уугуул сумын заан Н.Түвшинтулга зургаа даван шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн бол шинээр дөрвөн бөх аймгийн начин цол хүртлээ. Энэ жил Дорноговь аймгийн бөхчүүдийн барилдааныг хаалттай зохион байгуулах шийдвэрийг аймгийн ЗДТГ-аас гаргасан юм.
Харин долдугаар сарын 28-нд Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Сайншанд сум байгуулагдсаны 57, их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойн баяр наадмаар газар бүрээс ирсэн хүчит 128 бөх уран мэхийг уралдуулан барилдаж байна.

Х.Эрдэнэбулган