Багшлах эрх олгох шалгалтын хариу ажлын 10 хоногт гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багшлах эрх олгох шалгалтыг жилд хоёр удаа явуулдаг.
Энэ жилийн гуравдугаар сард явуулсан шалгалтад 3800 хүн оролцож 40 хувь нь тэнцсэн бол өчигдөр болсон шалгалтад 4500 хүн оржээ. ЕБС, цэцэрлэгт багшаар ажиллах хүмүүст багшлах эрх олгох эхний шатны шалгалтын хариу тэр дороо гардаг бол хоёрдугаар шатны шалгалтын хариу ажлын 10 хоногт багтаж гарах юм байна.
Дээрх шалгалтыг багшийн мэргэжлийн бакалаврын дипломтой, сурган хүмүүжүүлэх боловсрол судлалын мэдлэгтэй, сургуулийн өмнөх болон ЕБС-д эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнууд болон 3-аас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгдөг. Шалгалтыг жил бүрийн гурав болон наймдугаар сард хоёр удаа авдаг бөгөөд өнгөрсөн жил нийт 4795 хүн оролцсноос тал хувь нь буюу 2155 нь тэнцэж байжээ.

Б.Заяа