Билл Диниэ Принс: Монгол түмэн 200 жилийн өв соёлоо маш сайн хадгалж үлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /Улаанбаатар/. “Нүүдэлчин Монгол-2018” наадам Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ үеэр Монголын үндэсгний уламжлалт спорт, соёлын өвтэй танилцаж яваа жуулчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

Голландын иргэн Жеррит Балжет, Монголчуудын зочломтгой зан нь таалагдаж байна. Боломжтой бол ахиад ирнэ. Би Голландаас машинаар 19 мянга 612 километр туулж ирсэн. Монгол наадам төсөөлснөөс илүү байна. Голландаас Турк улсаар дайрч Монголд ирсэн. Надад Монголын аймаг бүр өөр өөрсдийн үндэсний онцлогийг шингээсэн үндэсний хувцсаараа гоёсон нь их таалагдлаа. Монгол түмэн эртнээс уламжлалтай соёл уламжлалаа ингэж хадгалж үлдсэнийг хараад үнэхээр бахархаж байна.
Канадын иргэн Билл Диниэ Принс, Би өчигдөр ирсэн. Аймаг бүр өөр өөрийн соёлын онцлогийг харуулж байгаа нь таалагдаж байна. Монгол соёл Канадаас тэс өөр юм. Тулгар төрийн 2000 гаруй жилийн түүхтэй энэхүү орон өв соёлоо үнэхээр сайн хадгалж үлдсэн байна. Энэ бүхнийг хараад үнэхээр бахархаж байна. Монгол Улсаар дахиад хоёр долоо хоног аялна.

Английн иргэн Паул Портвэе, Кадерина Портвэе, “Монголд наймдугаар сарын 07-нд ирсэн. Морь унаж үзлээ. Манай орны өв соёлоос өөр болохоор сонирхолтой байна. Морь уургалах, шагай шүүрэх тэмцээн их таалагдлаа Мөн бүх хүн үндэсний хувцасаа өмсөж байгаа нь таалагдсан. Үндэсний хувцасаар, өв соёлыг өдий хүртэл хадгалж ирсэн Монгол орноор дахиад 14 хоног аялна. Энэ аялал үнэхээр сонирхолтой, үзүүштэй байна гэдэгт итгэлтэй байна.

У.Түвшинбаяр