ЕБС-д заах эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгад тулгуурлан боловсруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт өнөөдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтид болов. Сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч нар оролцлоо.
Сургалт энэ сарын 13-17-ныг хоорон болох бөгөөд аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш зэрэг 90 хүн хамрагдаж байна. Түүнчлэн сургалтын хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11 мянган ширхэг, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэг хэвлэж, ЕБС-иудад тараахаар төлөвлөж байгаа аж.
Энэ үеэр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Мягмар, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. Энэ хүрээнд БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг энэ оны нэгдүгээр сард томилсон. Уг хичээлийг ЕБС-ийн 1-12 дугаар ангид тодорхой агуулгын хүрээнд судлах шийдвэрийг БСШУС-ын сайдын тушаалаар баталсан. Энэ хүрээнд ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах багш нарыг орон нутагтаа бэлтгэх үндэсний сургагч багш нарыг бэлдэж байна. Бага боловсролын 1-3 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цагаар судлах шаардлагагүй бөгөөд Хүн ба орчин хичээлээр дамжуулан сургах боломжтой. Тиймээс Хүн ба орчин хичээл заадаг багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулсан. Харин 4-12 дугаар ангид заах эрүүл мэндийн хичээлийг нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд тулгуурлан хувийн ариун цэвэр, хооллолт, хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн зургаан агуулгад тулгуурлан боловсруулсан” гэв.

Д.Болор-Эрдэнэ