НӨАТ-ын сугалаанаас 24 иргэн таван сая төгрөг хожжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит үндсэн сугалааны тохирол өнгөрсөн ням гаригт болж 5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо. Тохиролд долдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтын үр дүнд авсан баримтуудыг хамруулжээ.
Үндсэн сугалааны тохиролд 19301136 дугаар тодорсон бөгөөд:
Үндсэн сугалааны тохиролд 19301136 дугаар тодорсон бөгөөд:
- 5 сая төгрөгийн 24
- нэг сая төгрөгийн 176
- 200 мянган төгрөгийн 1827
- 50 мянган төгрөгийн 18.327 баримт тохирлоо.
Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн сугалаанд 96151358 дугаар гарсан ч азтан тодорсонгүй. Үүний өмнөх НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн сарын тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 18.590,
50 мянган төгрөгийн азтан 18.590,
- 200 мянган төгрөгийн азтан 1872,
- Нэг сая төгрөгийн азтан,
- 188, 5 сая төгрөгийн азтан 13,
- 10 сая төгрөгийн азтан 3 тодорч, нийт 20666 иргэн азтан болсон юм.
Харин супер шагналын эзэн тодроогүй билээ.