Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд үргэлжлэх юм. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэнэ.
Ерөнхий Боловсролын сургуульд элсэж буй зургаан настнууд бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг, эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт нэг хувь цээж зурагтай ирж бүртгүүлэхийг албаныхан хэллээ.