Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. 2018-2019 оны хичээлийн жилийн ЕБС-ийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталжээ.
Энэ хүрээнд төгсөх ангийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бэлтгэгдсэн багш нараар орон нутагт сургалт зохион байгуулах зорилгоор явуулж буй үндэсний хэмжээний сургалт өнөөдөр эхэллээ. “Сургуулийн менежмэнт, багшийн хөгжил-Бүрэн дунд боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй III” сургалтад аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газар, дүүргийн боловсролын хэлтсийн 270 мэргэжилтэн оролцож буй аж.
Тус сургалтаар дамжуулан сургалтын хөтөлбөрт гарсан хэд, хэдэн өөрчлөлтийг танилцууллаа.
Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ярихдаа, “Өмнөх хичээлийн жилтэй харьцуулбал сурагчдын сонгон судлах хичээл 350 цагаар нэмэгдсэн. Иймд сурагчид эртнээс мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилттай бэлтгэх зэрэг давуу талтай” гэв.
Улмаар сургалтын төлөвлөгөөнд эрүүл мэндийн хичээлийг тусгайлан заах, биеийн тамир, мэдээллийн болон дизайн технологийн сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэн оруулжээ. Тодруулбал өмнө нь 1998-2014 он хүртэл багш нарыг тодорхой хэмжээнд бэлтгээд, дутуу цагийг нөхөх хэлбэрээр агуулга хөтөлбөрөөр нарийвчлагдаагүй хэмжээнд Эрүүл мэндийн хичээл ордог байсан. Харин одоо Эрүүл мэндийн хичээлийг Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, Хооллолт хөдөлгөөн, Сэтгэцийн эрүүл мэнд, Хорт зуршил, Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, Осол гэмтэл гэсэн агуулгын хүрээнд заахаар болж буй аж.
Дашрамд дурдахад, БСШУСЯ Азийн хөгжлийн банктай хамтран ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох арга зүй боловсруулж, ЕБС-ийн багш нарт танилцуулж эхэлсэн байна. Цаашид орон нутгийн түвшний сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах аж.

Ё.Ичинноров