Залуучуудын “Өмнөговь-2015” бага олимпийн 2-р шат явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Залуучуудын холбооноос санаачилсан тус бага олимпийн удаах шат амжилттай өрсөлдөөнөөр дүүрэн болж байна.
“Үндэсний спортыг олимпийн тавцанд” уриан дор зохион байгуулж байгаа энэ олимпийн 2-р шатанд үндэсний бөх, сурын харваа, шагайн харваа төрлөөр зохиогдсон юм. Тус олимпийн эхний шат өнгөрсөн 7-р сард эхэлсэн бөгөөд 2-р шат сумдын нийт тамирчдын дунд дээрх төрлүүдээр өрсөлдөж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар үндэсний бөхийн барилдаанд Номгон сумын харьяат Ц.Анхбаяр түрүүлж, Хүрмэн сумын бөх Э.Бямбацогт үзүүрлэлээ. “Өмнөговь-2015” бага олимпийн нэгдсэн дүн нөгөөдөр гарах юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа