Ерөнхий боловсролын сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ бямба гаригт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Энэ жилийн есдүгээр сарын нэгэн бямба гаригт тохиож байна. Тэгвэл ЕБС-ийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1 буюу бямба гаригт болж, есдүгээр сарын 3-наас хичээллэж эхэлнэ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.
Нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20- 30-ныг хүртэл үргэлжилнэ. 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэнэ.