Өнөөдрийн арилжаагаар "Говь" ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-30 17:24:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 862,817 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако Түлш" ХК NKT+15.00 хувиар, "Говь" ХК GOV+14.93 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК JLT-9.87 хувиар, "Женко Тур Бюро" ХК JLT-5.88 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 201 ширхэг үнэт цаасыг 21.1 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Ингэснээр "TOP 20" индекс 20000.43 нэгж болж 2.91 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд, 33 тэрбум 283 сая 859,676.90 төгрөг боллоо.Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.      
相关新闻