Сонгинохайрхан дүүрэгт 7000 сурагч нэгдүгээр ангид суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 46 мянга гаруй сурагч төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 8 сургуульд суралцах бол нэгдүгээр ангид 7000 орчим 6 настан шинээр элсэн суралцаж байна.
Харин цэцэрлэгт 25 мянга орчим багачууд хүмүүжихээр эрдмийн өргөөндөө цуглалаа. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр суралцагсдын тоо жилээс жилд нэмэгдэж буйг албаныхан онцолж байна.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль өнөөдөр “Эх хэл, соёлын өдөр” уриан дор хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн юм.
Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд нийт 63 бүлэгт 2824 сурагч суралцах юм байна. Тодруулбал бага ангийн 33 бүлэгт 1684 сурагч, дунд ангийн 21 бүлэгт 821 сурагч, ахлах ангийн 9 бүлэг 319 сурагч суралцах аж.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль өнөөдөр “Эх хэл, соёлын өдөр” уриан дор хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн юм.
Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд нийт 63 бүлэгт 2824 сурагч суралцах юм байна. Тодруулбал бага ангийн 33 бүлэгт 1684 сурагч, дунд ангийн 21 бүлэгт 821 сурагч, ахлах ангийн 9 бүлэг 319 сурагч суралцах аж.
Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар дунд сургуулийн Сургалтын менежер З.Алтанцэцэг ярихдаа, “Манай сургууль өнгөрсөн хичээлийн жилд сургалтын чанарыг ерөнхий шалгалт өгдөг 10 хичээл тус бүр дээр ахиц гаргах зорилт тавьж, үүндээ хүрсэн. Сүүлийн 5 жилийн дунджаар манай сургуулийн төгсөгчид 97 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцлаа. Үүнээс 15 хувь нь гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нь бидний ажлын нэг үнэлэмж юм. Энэ хичээлийн жилд 98 багш 35 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулна. 2018-2019 оны хичээлийн жилийн манай сургуулийн гол зорилго бол хүүхэд нэг бүрийг сонирхсон хичээл, дугуйлангаар сургаж хөгжүүлэхэд анхаарна. Мөн эрүүл чийрэг хүн болгох зорилтын хүрээнд олон улсын D витамин хөтөлбөрийг үргэлжлүүлж, шүдний хорхойтолт, биеийн эрүүл чийрэг байдлыг дэмжихэд анхаарах, спортын олон төрөлт дугуйлан хичээллүүлэхээр тусгалаа. Анги дүүргэлтийн хувьд нэгдүгээр ангид элсэн суралцагсад жилээс жилд өссөөр байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй бөгөөд энэ хичээлийн жилд 50-60 суралцагч бага ангид сурахаар байна. 60 хүүхдэд нэг багш гэдэг бол маш их ачаалалтай байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийн сурах орчинд хүндрэлтэй” гэлээ.

12 дугаар сургууль өнгөрсөн хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн болон төрийн бус өмчийн нийт 40 гаруй сургуулиас спортын бүх төрлөөр тэргүүлжээ. Мөн тус сургууль Монгол хэлний олимпиадад улсад тусгай байр, нийслэлд хоёрдугаар байрт, Сонгинохайрхан дүүрэгт тэргүүлсэн байна.
Б.Заяа