Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмаас алыш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-04 13:42:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, спортын олон улсын хэмжээний мастер, улсын начин Б.Серик Бүгд Найрамдах Киргизстан Улсын Шолпан-Ата хотод болж буй "World nomads-2018" дэлхийн нүүдэлчдийн наадмаас алыш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртжээ.

Тэрээр -100 кг жинд эх орноо төлөөлөн барилдсан юм. Тус жингийн төрлөөр Туркменстаны бөх Батыров Сейди аваргалсан бол Узбекистаны бөх Мавлонов Обидалы мөнгөн медаль, Молдавын бөх Молдаван Анатоли мөн хүрэл медаль хүртсэн байна.

Алыш нь киргиз түмний үндэсний спорт бөгөөд бөхчүүд бие биенийхээ бүснээс барьж барилддаг ажээ. 
 

Ө.Нурболат

相关新闻