Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалав
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох Конгрессын сонгуулиар Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхийг америкчуудад уриалсан байна. “Өрсөлдөгч Ардчилсан нам ялсан тохиолдолд улс оронд зандалчдын бүлэглэлүүд нэвтрэн орж ирнэ, хар тамхины наймаа цэцэглэнэ, Америкийн иргэд ажлын байраа алдана, эмх замбраагүй байдал ноёрхоно” гэж тэрбээр пүрэв гарагт Twitter хуудастаа бичжээ.
2568 days