“McDonald’s”-ын хувьцааны ханш унажээ
ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 23 /CNBC/. Америкийн түргэн хоолны “McDonald's” сүлжээний “Quarter Pounder” нэртэй бургертэй холбоотой E. coli бактерийн дэгдэлт гарч, 10 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас барсан тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс /CDC/ мягмар гарагт мэдээлжээ. Энэ мэдээ цацагдсаны дараа тус компанийн хувьцааны ханш унасан байна.
84 days