Хөдөлмөрийн баярын жагсаалд 2.4 сая хүн оролцлоо
Москва /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5-р сарын 1-ний өдрийг ОХУ-д Хавар
болон Хөдөлмөрийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Хөдөлмөрийн
баярын жагсаалд орон даяар 2.4 сая гаруй хүн оролцсон хэмээн ОХУ-ын Дотоод
хэргийн яамнаас мэдээллээ. Жагсаалд оролцогчид зохистой цалин хөлс, хямд орон
сууц болон үнэ, тарифын өсөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
2213 days