Асаргаа шаардлагатай хүүхдүүдийг эмчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:18:04

Дорнод аймгийн төвийн 10 багийн тэжээлийн доройтолттой, суурь өвчтэй хүүхдүүдэд эмийн бус аргаар нөхөн сэргээх, чийрэгжүүлэх ажил хийж байна.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Тэжээлийн доройтолтой суурь өвчтэй хүүхдийг сувилалд эмчлэн сувилах” ажлыг “ДӨЛГӨӨН ЭНХ” ХХК- ийн бааз суурьд түшиглэн явуулж байгаа юм. Уг ажлыг  орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Тэмүүлэл” хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүд зорилтот бүлгийн хүүхдийн судалгааг гаргаж 1-5 настай 65 хүүхдэд асаргаа сувилгааг хүргэж байна.  Эмчилгээнд хүчилтөрөгчийн коктейль, тосон бариа иллэг хийх, өдөр оройдоо сүү цагаан идээ, шар ус , ясны шөл, хар цайнд оруулах зэрэг уламжлалт эмчилгээг түлхүү хийж байна.

Б.Туяа

Related news
Comments