“Өлсгөлөн тоглоом” дөрвөн 7 хоног тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
aminaa@montsame.mn
2015-12-14 14:50:13

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. Хойд Америкийн шилдэг киноны жагсаалтад “Lionsgate” компанийн “Өлсгөлөн тоглоом: Дайны дуут шувуухай, II хэсэг” кино дөрвөн долоо хоног тасралтгүй тэргүүлж байна гэж  “Rentrak” судалгааны компани мэдээлжээ.

Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоуренсийн гол дүрд нь тоглосон “Өлсгөлөн тоглоом” киноны сүүлчийн цуврал өнгөрсөн долоо хоногт АНУ, Канад улсад 11.3 сая долларын ашиг олж, өмнөх долоо хоногийн орлогоос 40 хувиар буурсан байна. Киноны АНУ, Канадын шилдэг киноны жагсаалтад олсон нийт ашиг 244.5 сая доллар хүрчээ.

Крис Хемсвортын тоглосон, “Warner Bros” компанийн “Тэнгисийн зүрхэнд” кино 3103 кино театрт 11 сая долларын ашиг олж 2-т бичигдсэн байна.

“Сайн динозавр” хүүхэлдэйн кино 10.5 сая долларын ашиг олж 3-т бичигджээ. “Walt Disney”, “Pixar” компанийн хамтран бүтээсэн хүүхэлдэйн киноны ашиг өмнөх долоо хоногоос 31.5 хувиар буурсан юм. “Сайн динозавр” хүүхэлдэйн кино нээлтээ хийснээс хойш 19 өдрийн дотор 89.7 сая долларын ашиг олсон байна.

Х.Аминаа

 

Related news