Ой тогтоолтын баг тамирчид БНХАУ-ыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-14 14:53:48

БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын ДАШТ энэ сарын 16-18-нд болно.

Ой тогтоолтын багийнхан өнөөдөр “Чингис хаан” олон улсын буудлаас тус улсыг зорив.

Тус тэмцээнд нийт 35 орны 300 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны ангилалд өрсөлдөх юм. Манай улсыг төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцоно.

Тус академийн тамирчид хамгийн сүүлд болсон Америк, Хонг Конг, Тайваний олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Ж.Болор

 

Related news