"Оддын дайн” киноны долдугаар цуврал нээлтээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-12-15 16:16:36

ЛОС-АНЖЕЛЕС. /NHK/. “Оддын дайн” киноны долдугаар цуврал өчигдөр Холливудад нээлтээ хийсэн байна.

Дэлхийн нээлт болохоос өмнө Калифорни муж улсын Лос-Анжелес хотод болсон улаан хивсний ёслолд жүжигчин Харрисон Форд, кино найруулагч Жэй.Жэй.Абрамс оролцжээ. Хүмүүс юу гэж бодох бол гэж ихэд гайхаж байгаагаа Форд дурдсан байна.

"Star Wars: The Force Awakens" кино энэ долоо хоногийн сүүлээр дэлхий дахинд нээлтээ хийх ажээ.

Анхны “Оддын дайн” кино 1977 онд гарснаас хойш зургаан цуврал гарсан нь нийт 4 гаруй тэрбум долларын орлого олсон байна. Сүүлийн цуврал 10 жилийн өмнө гарчээ.

Д.Нямтулга

 

Related news