Путин мөнх настай юу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
aminaa@montsame.mn
2015-12-17 13:07:30

МОСКВА. /Sputnik/.  Оросын Ерөнхийлөгч Владимир Путин клейдесдаль морь /Шотландын Клейдесдалиас гаралтай тэрэгний морины үүлдэр/ адил эрч хүчтэй нь гайхах зүйл биш. Харин Путин дэлхийн үйл явдалд мянган жил үүрэг гүйцэтгэсэн гэх баримтыг олсноо хуйвалдааны онолчид нийтлэв.

Владимир Путин хаачсан талаарх олон улсын нууцлаг хэрэг 2015 оны 3 дугаар сард Өрнөдийн хэвлэлийг алмайруулсан. Дэлхийн удирдагч 9 хоног олны нүдэнд харагдаагүйд тулгуурлан Өрнөдийн хэвлэлд олон таамаг дэвшүүлсэн юм. Зарим нь Ерөнхийлөгчийг өвдсөн эсвэл нас нөгчсөн хэмээн бичиж байв.

Одоо тэдгээр онолууд өөр тийш эргэжээ. Путин мөнх настай байж магадгүй гэх онолоор амьд сэрүүн түүний эрч хүчийг тайлбарлаж байна.

1920 болон 1941 онд авсан хоёр гэрэл зурагт үлгэр зохиогчдын баримт тулгуурлаж байна. Уг баримт нь Владимир Путинтай маш адилхан залуу орос цэргүүдийн зураг юм.

Ерөнхийлөгч мөнх настай байж болох талаар бид  илүү эртний баримт олж болно. 1821 оны Грекийн тусгаар тогтнолын дайнд Путин үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай гэж онолчид үзэв.

Х.Аминаа

 

Related news