Цагаан баавгай идэвхтэй нүүдэллэх болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-12-17 14:30:32

ЛОНДОН. /ВВС/. Цагаан баавгай ангаа хийдэг Умард мөсөн далайн мөс хөвчихөж буй учир нэг газартаа үлдэхийн тулд илүү хурдан хөдлөх хэрэгтэй болж байна.

Цагаан баавгай илүү идэвхтэй болсон гэж тэдний хөдөлгөөнийг 30 орчим жил ажигласан АНУ-ын эрдэмтэд мэдээлэв.

Ердийн нөхцөлд цагаан баавгай мөсөнд нүхэн тэмдэг тавьж, далайн хавыг отдог байна.

Гэвч, дулаарч буй Умард мөсөн далайн мөс урьдынхаас хурдан хөвж, түүнийг даган цагаан баавгай газар нутагтаа эргэн очихын тулд илүү хол аялах хэрэгтэй болжээ.

"Мөс өрнийг чиглэн хурдан хөвсөөр байвал, Аляскийн цагаан баавгай Аляскдаа үлдэхийн тулд дорно зүгт “гүйлтийн зам”-аараа үргэлжлүүлэн хөдлөх хэрэгтэй. Үгүй бол тэд Орост хүрнэ” гэж АНУ-ын Геологийн судалгааны Жунод байрладаг Аляск шинжлэх ухааны төвийн онгон байгалийн судлаач Дэвид Дуглас тайлбарлав.

1987-1998 болон 1999-2013 онд  тэмдэг тавьсан эм цагаан баавгайнуудын хөдөлгөөнийг АНУ-ын Геологийн судалгааны төв харьцуулсан байна.

“Мөсний хөдөлгөөнтэй зохицон, 1999-2013 онд цагаан баавгайн идэвх 9-13 хувиар нэмэгдсэнийг бид тогтоосон” гэж Дуглас “BBC News”-д ярьлаа.

Х.Аминаа

 

 

Related news