Универсиадын тамирчид төрийн одон, медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-31 10:46:45

БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны зун зохион байгуулсан дэлхийн оюутны универсиад XVIII их наадам эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн багийн спортын төрлөөр С.Тулга, А.Алтан-Очир дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг Дэлхийн наадамд амжилттай оролцож гурван хожил байгуулж, XVII байранд шалгарсан юм. Мөн залуучуудын шигшээ баг, тамирчдын амжилтыг төлөөлүүлэн ”Дорнод Танан гарьд” багийн довтлогч А.Тэмүүжинд "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасныг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар гардуулав. 2013 онд ОХУ-ын Казань хотноо болсон Универсиад наадамд амжилттай оролцон 16 дугаар байранд шалгарсан амжилтыг нь үнэлж тус багийг төлөөлүүлэн ОУХМ Б.Билгүүнд “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртлээ.

Мөн энэ өдөр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Универсиад XVIII их наадмын багийн ахлагчийн орлогч, штабын дарга Ч.Эрдэнэтуяа, “Алтан гадас” одонгоор ҮБТДС-ийн оюутан, буудлагын спортын ОУХМ Э.Даваахүү, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Төгөлдөр, ҮБТДС-ийн оюутан хөнгөн атлетикийн спортын ОУХМ Б.Мөнхзаяа нарыг шагналаа.

Д.Өлзий

Related news