Гамшиг осол, аюулт үзэгдлийн 88 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 16:35:37

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2015 онд гал түймэр, аюулт үзэгдэл, ослын тохиолдол 88 удаа бүртгэгджээ.

Ой хээрийн түймэр 47, объектын гал түймэр 29, аянга-2 хохирол учирснаар, хүчтэй аадар бороо, үерын нэг тохиодол малын гоц халдварт шүлхий өвчин нэг бүртгэгдсэн бол цэцэг өвчин 2015 онд 7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Гамшиг ослын улмаас 4 хүн нас барж, 9 хүн түлэгдэж гэмтэн, 2 гэр үерт өртөж 64 гэр, 14 автомашин, техник 6595 толгой мал, бэлдэж боосон 28900 боодол өвс, 92 өрхийн малын хашаа саравч, 73 айл өрхийн бэлдсэн аргал хөрзөн, 70 ширхэг хилийн өмчинд 7 сая 874,091,642 төгрөгийн хохирол учирчээ.

Өмнөх онтой харьцуулахад гамшиг ослын тохиолдлын тоо 22.9 хувиар, буурсан боловч нас барсан хүний тоо 75 хувь, шатаж өртсөн гэр 66,2 хувь, хорогдсон малын тоо 64 хувь, хохиролын хэмжээ мөнгөн дүнгээр 74 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байгаа юм.

А.Нарантунгалаг

 

Related news