2015 оны сүүлийн 5 өдөр Америкийн цагдаа нар 20 хүнийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-07 13:04:20

ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн оны сүүлийн 5 өдөр Америкийн цагдаа нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа 20 гаруй хүнийг буудан хөнөөсөн тухай “Washington Post” сонинд лхагва гарагт мэдээлжээ.

“2015 онд цагдаа нар 986 хүн буудан хөнөөсөн нь Холбооны тагнан мөрдөх товчооны сүүлийн 10 жилд жил тутам нийтэлж буй дундаж үзүүлэлтээс хоёр гаруй дахин өссөн тоо юм” гэж тус сонинд гарсан нийтлэлд дурдсан байна. Өнгөрсөн жил эмх журам сахиулагчдын галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн бүх тохиолдлыг тус сонин мөрдөн шалгажээ. “Washington Post” сонин мэдээллээ сэтгүүлчдийн судалсан цагдаагийн тайлангуудад, шүүхийн баримт бичгүүд эд болон эмгэг судлаачдын дүгнэлтүүдэд суурилан гаргасан байна.

Цагдаа нарын суманд оногдож 965 хүн амиа алдсан тухай дурдсан үүнтэй адил тайланг тус сонин 12 дугаар сарын 27-нд нийтэлжээ.

Д.Жаргал

 

Related news