Афганистанд “Лалын улс”-ын босогчдод цохилт өгөхийг Обама зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-21 16:10:42

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Афганистанд террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдод агаараас цохилт өгөхийг АНУ-ын засаг захиргаа зөвшөөрсөн тухай “Washington Post” сонинд тус улсын цэргийн байгууллагын эх сурвалжуудын мэдээллийг иш татан бичжээ.

“Шинээр олгосон эрх нь Америкийн цэргүүдэд “Лалын улс”-д илүү идэвхтэй цохилт өгөх боломж олгоно” гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Урьд нь зөвхөн “Аль-Каида”-гийн босогчдод, мөн Афганистаны цэргүүдийг хамгаалахад болон дэмжлэг үзүүлэхэд цохилт өгөхийг зөвшөөрдөг байжээ. Афганистан дахь цэргийн оролцоогоо АНУ ямар нэг байдлаар нэмэгдүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлээгүй байна.

АНУ-ын засаг захиргаа ийм шийдвэр гаргасан нь “Лалын улс”-ын Афганистан дахь сүлжээ болох “Хорасан” бүлэглэлийг хориотой террорист байгууллагуудын жагсаалтад оруулсныг Төрийн департамент албан ёсоор мэдэгдсэнээс хэд хоногийн дараа тодорхой болжээ.

Д.Жаргал

 

Related news