МАН-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 12:03:24

МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-ны өдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр  ОХУ-ын Холбооны хурлын Төрийн дум дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев болон Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн думын гишүүдтэй уулзах юм байна.

Өнгөрсөн хоёр жилд ОХУ-ын төрийн тэргүүнээс аваад холбогдох дээд албан тушаалтнууд манай улсад айлчилж байсан. Тэгвэл айлчлалын буухиаг МАН-ын дарга М.Энхболд үргэлжлүүлж байна.

Б.Туул

Related news