Элтон Жон ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахыг хүсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-14 14:17:18

ЛОНДОН. /ВВС/. Ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрөхийг “инээдтэй” хэрэг гэж яагаад хэлснийг нь асуухаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай би уулзахыг хүсч байна гэж Английн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Сэр Элтон Жон хэллээ.

Элтон Жон “ВВС” телевизэд ярилцлага өгөхдөө, “Ноён Путин намайг “туйлын тэнэг” гэж бодон миний араас дооглон инээж байж магадгүй ч би түүнтэй ярилцахыг хүсч байна” гэжээ.

Элтон Жон одоо Украинд байгаа аж.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, лесби, гей, бисексуал болон трансжендер хүмүүсийг илүү дэмжихийг уриалжээ.

Хүүхэд багачуудын дунд ижил хүйстний хандлагыг хөхүүлэн дэмжиж буй хувь хүмүүсийг яллах хуулийг 2013 оны зургадугаар сард Украины хөрш ОХУ баталсан юм.

Ийм хууль баталсныг болон “Ижил хүйстэн хүмүүс хүүхдүүдийг уруу татаж, тэднийг онилж байна” гэж Путин өнгөрсөн онд хэлснийг Элтон Жон шүүмжилсэн байна.

Г.Доржханд

Related news
Comments