2016 онд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олголт үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:43:47

2016 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгогдохгүй хэмээн яриа гарсан. Харин  аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зээл олгох ажил үргэлжилнэ,  ямар журмаар хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна гэсэн хариуг өглөө.

2015 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Өвөрхангай аймгийн дэд хороонд 600 сая төгрөг хуваарилан шилжүүлсэн байна. Үүнээс 17 төсөлд 436 сая төгрөгийн санхүүгийн зээл олгожээ.

Нийт 54 төсөл хүлээн авснаас 28 төсөл нь дэд хороогоор дэмжигдэж, 17 төсөл бичигч зээлээ авсан бол 11 төсөл банкны шаардлага хангаагүйн улмаас түтгэлзсэн байна. ЖДҮ-ийг дэмжих зээлийн хүрээнд 34 ажлын байр бий болсны дийлэнх нь хөнгөн үйлдвэрлэл юм.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх зорилготой уг сангийн зээл хүү багатай гэдгээрээ хувийн бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг болдог аж.

Б.Батчимэг

Related news