Нэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-29 09:07:40

09.00 цагт Энэ жил БСШУ-ны сайдын тушаалаар зөвлөх зэрэг авсан нийслэл орон нутгийн 50 багш нар Багшийн хөгжлийн ордонд сэтгүүлчидтэй уулзана.

09.00 цагт “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд  болно.

10.00 цагт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын яаманд ажилллана.

10.00 цагт "Байгууллагуудын хөдөлмөр, аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр зохион байгуулах сургалт, хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын хурлын танхимд болно.

11.00 цагт Утаанаас хамгаалах бүх төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах, түүнчлэн эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Уушгиа чөлөөлье” сургалт, үзэсгэлэн МЗХ-ны Залуус танхимд болно.

11.00 цагт Нийслэлийн МАН-аас Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд хамтран ажиллах гэрээ байгууах арга хэмжээ Нийслэлийн Төр захиргааны IV байрны 605 тоотод болно.

11.30 цагт "Bros Records Mongolia" хөгжмийн компаний "Ертөнц" цувралын хоёр дахь цомог болох "Байгаль" цомгийн нээлт "Blue sky" цамхагийн "Topaz" танхимд болно.

14.00 цагт ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын ээлжит уулзалт Комиссын 514 тоот танхимд болно.

14.30 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 5 давхрын хурлын танхимд "Хөдөлмөрийн зах зээл, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, шинжилгээний тайлан танилцуулах арга хэмжээ" болно.

Төрийн ордонд

08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт "Хэрэглэгчийн жил"-тэй холбогдуулан зохион байгуулах "Нэгэн дээвэр дор" үндэсний арга хэмжээний нээлтийн ажиллагаа Төрийн ордонд болно.

Related news