Монголын өрийг цайруулах хуульд Путин гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-02-01 09:17:14

МОСКВА. /Sputnik/. Монголын 174 сая долларын өрийг цайруулах тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж тус улсын хуулийн цахим мэдээллийн хуудсанд нийтлэгджээ.

Уг хуулийн төсөлд 2010 оны 12 дугаар сард Москва хотод гарын үсэг зурсан боловч хууль, эрх зүйн хяналтын шатуудыг дамжсаар 2016 онд батлагдаж байна.

Монголын энэ их өр нь хоёр улс хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гол саад тотгор болж байсан билээ.

ОХУ-ын компаниуд Монголын барилга, уул уурхайн зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлэх зорилготой байна. Москва-Улаанбаатарын 2010 оны долдугаар сард байгуулсан гэрээ нь ОХУ-ын бизнес эрхлэгчдийн замыг засаж, 3.8 сая долларын өрөө Монгол нэг удаагийн төлөлтөөр барагдуулах баталгаа гаргасан байна.

Д.Нямтулга

 

Related news