Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААБаруун зүгийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 35-40 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.