Дархан аварга Ж.Мөнхбатын ач хүү Д.Мөнхжаргал анх удаа дэвжээнд гарч барилдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-02-02 13:01:36

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын хүү Мөнхжаргал аавынхаа нэрэмжит сумо бөхийн олон улсын тэмцээнд анх удаа барилджээ.

Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит "HAKUHO CUP" олон улсын сумо бөхийн тэмцээнд Монголын баг анх удаа алтан медаль авсан юм. Мөн Их аваргын хүү ялагдахад аав нь хүүгээ өхөөрдсөн шинжтэй сууж байсныг үзэгч олон онцолж байв. Домогт аваргуудын удам Д.Мөнхжаргал хүү хэзээ нэгэн цагт бөхийн дэвжээн дээр тодрон гарч ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Дашрамд дуулгахад, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар  алтан хуримаа хийхээр болжээ. Хүүхдүүд нь 50 жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг Хавайд хийхээр товлоод байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа аж. Хагас зуун жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийвэл монгол түмэн, энэ хоёр сайхан аав, ээжид аз жаргал хүсч, эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөж, бахархах нь тодорхой юм.

Д.Өлзий

Related news