Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг захын сумд руу ачуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 17:01:26

Булган аймгийн захын сумдад хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүд очсон байна.

Энэ талаар аймгийн МХГ–аас тодруулахад “Цагаан сар дөхсөнтэй холбоотой хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээ захын сумдруу ачуулж худалдан борлуулах гэсэн оролдлого үйлдлүүд гараад байна. Үүний уг сурвалжийг судалж үзэхэд Орхон аймгийн “Есөн эрдэнэ” захаас ачуулсан хүнсэнд энэ зөрчил гарсан болох нь тогтоогдсон, хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан. Мөн Булган аймгийн 16 сум 1 тосгонд “Хүнсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл” сум бүрт байгуулагдан ажиллаж байгаа. Энэ нь хүнсний эрүүл ахуй, хадгалалт хугацааны асуудал дээр элдэв хор хохирол иргэдэд учруулахгүй ажиллахад гол анхаарлаа хандуулж байгаа. Манай МХГ–ын мэргэжилтнүүд тус зөвлөлтэй үргэлж хамтран ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

                                                                                                                           П.Батням

Related news