Цэрэг эрсийн ар гэрт гарын бэлэг хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 10:28:42

Цэрэгт явсан залуусын ар гэрт цагаан сарын тавгийн идээ  тэргүүтнийг гарын бэлгийн хамт гардууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд дайчин нөхдөө манлайлан эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа Булган аймгийн Рашаант сумын харьяат  Гансүхийн Цэвэгдорж, Хүүхээгийн Галсанжамц нарын ар гэрийхэнд Булган аймгийн Цэргийн штабаас талархалын захидалтай тус гарын бэлэг хүргэгджээ.

Рашаант сумын Засаг дарга Ж.Ганчимэг, ЗДТГ-ын дарга Н.Түвшинтөгс, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Оюунбилэг, Хөгнө хан 1-р багийн засаг дарга Г.Цогтбаяр нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

                                                                                                                           П.Батням

Related news